Хуурамч бүтээгдэхүүнийг илрүүлэх тестүүд

Хүнсний бүтээгдэхүүний найрлаганд зориулалтын бус орц нэмэх явдал нь эдийн засгийн тэр дундаа нэгж бүтээгдэхүүний үнийг бууруулах зорилготой байдаг боловч бүтээгдэхүүний чанар мууддаг. Жишээлбэл сайн чанарын ямаа, хонины сүүнд хямдхан үхрийн сүү хольдог.

Ингэж хүнсний бүтээгдэхүүнд зориулалтын бус орц нэмж хэрэглэгчдийг хуурах, чанаргүй бүтээгдэхүүн гаргах нь үндэсний болон олон улсын хэмжээнд хуулиар зохицуулагддаг учир хатуу хяналт тавих шаардлагатай байдаг.

Ямаа, хонины сүүн бүтээгдэхүүнд үхрийн сүү хольсон эсэхийг тодорхойлдог мөн бусад хуурамч нэмэгдлийг тодорхойлдог оношлууруудыг бид санал болгож байна.

RIDASCREEN® ЦИС (CIS)

Бүтээгдэхүүний код  R4302

Хамрах хүрээ:

RIDASCREEN® ЦИС нь хонь, ямааны бяслагт үнээ, хонь, ямааны сүүний агууламжийг илрүүлэх фермент холбоот урвалын арга юм.

RIDASCREEN® ЦИС нь байгалийн үхрийн сүүний бүрэлдэхүүн хэсэг болох иммуноглобулин (IgG)- ыг илрүүлэх тест юм. Өндөр халуунаар үйлчлүүлсэн сүүнд (H- Сүү) сөрөг үр дүн гардаг. Учир нь иммуноглобулинууд нь өндөр халуунаар халаахад денатурацид ордог тул илэрдэггүй байна. Ингэж буруу тодорхойлолт хийгдсэн тохиолдолд RIDASCREEN® ЦИС – казеин тест (R5102)-ийг хэрэглэхийг санал болгож байна.

Ерөнхий мэдээлэл:

Хонь, ямааны сүү нь үхрийн сүүг бодвол үнэтэй байдаг. Үхрийн сүүг хонь, ямааны сүүг арвижуулах зорилгоор хэрэглэдэг. Сүүг ингэж хольсоныг элайза аргаас гадна хроматографийн болон электрофорезын аргаар илрүүлдэг. Эдгээр аргууд нь хөдөлмөр, нарийн боловсронгуй багаж тоног төхөөрөмж шаарддаг учир өдөр тутамд сүү, бяслагт скрининг хийх өгдөггүй.

Онцлогууд:

Хэлбэр: 48 нүх бүхий урвалын самбар (8 эгнээгээр 12 стрип)
Стандартууд: 3 x сүүний стандартууд, 3 x бяслагны стандартууд, 10 %, 1 %, 0.1 % коцентрацитай үхрийн сүү
Сорьц бэлтгэх: сүү: шингэрүүлэх
бяслаг: гомогенжүүлэх, центрифугдэх эсвэл шүүх
Инкубацлах хугацаа: 1 цаг 30 мин
Илрүүлэх хязгаар: 0.1 % хонь, ямааны сүүнд үхрийн сүү

0.1 % хонь, ямааны бяслагт үхрийн сүү

Тайлбар:

RIDASCREEN® ЦИС-Казеин (CIS-Casein)

Бүтээгдэхүүний код  R5102

Хамрах хүрээ:

RIDASCREEN® ЦИС-Казеин нь хонь, ямааны сүү, бяслаг, йогуртанд үхрийн казеин илрүүлэх фермент холбоот урвалын арга юм.

Ерөнхий мэдээлэл:

Франц, Испани, Итали, Грек зэрэг Европын холбооны улсуудад хонь, ямааны бяслаг үйлдвэрлэл явуулах нь эдийн засгийн чухал ач холбогдолтой байдаг. Гэвч хонь, ямааны сүүгээр бяслаг үйлдвэрлэх нь улирлын шинж чанартай байдаг тул эдийн засгийн сонирхлоос үхрийн сүүтэй хольж бяслаг үйлдвэрлэдэг.
Изоэлектрик аргатай харьцуулвал ELISA арга нь ашиглахад хурдан, хялбар, нарийн багаж тоног төхөөрөмж шаарддаггүй, өндөр өвөрмөц ба мэдрэг чанартайгаараа ялгаатай.

Онцлогууд:

Хэлбэр: 48 нүх бүхий урвалын самбар (8 эгнээгээр 12 стрип)
Стандартууд: 0 %, 0.5 %, 1 % үхрийн казеин
Сорьц бэлтгэх: Гомогенжүүлэх, хандлах, центрифугдэх/ хатаах (ацетон)
Инкубацлах хугацаа: 2 цаг 30 мин
Илрүүлэх хязгаар: бяслаг: 0.5 % үхрийн казеин
Сөрөг урвалууд: RIDASCREEN® Цис-Казеин тестэн дэх эсрэг бие нь үхрийн γ-казеины эсрэг моно-өвөрмөц байдаг. Эсрэг биеүд нь үхрийн γ1-, γ2-, γ3- болон β-казеинуудыг танидаг бөгөөд хонь, ямааны сүүний уургийн фракцууд цэвэршүүлсэн эсрэг биетэй ямар нэгэн сөрөг урвалд ордоггүй боловч эсрэг биеүд нь одос үхрийн казеинтай сөрөг урвалд ордог. Иймээс энэхүү тест нь одос үхрийн сүү агуулсан бүтээгдэхүүнд үхрийн сүү илрүүлэх шинжилгээ хийхэд зориулагдаагүй болно.

 

Тайлбар: