Хүнс ба гадаргуу дээрх харшил үүсгэгчийн шинжилгээ

Хүнсэнд багахан хэмжээний харшил үүсгэгч бодисын үлдэгдэл байхад мэдрэмтгий хүмүүст харшилын урвалыг өдөөж байдаг. Иймд хүнс үйлдвэрлэлд түүхий эд материал, үйлдвэрийн дамжлага, шугамд хяналт тавих нь хүнсний үйлдвэрийн чанарын хяналтын чухал хэсэг нь болно.

Гадаргуугийн эрүүл ахуйн хяналт ба бүтээгдэхүүнд шинжилгээ хийх орчин үеийн шинжилгээний иж бүрдэл, бодис урвалжийг манай хамт олон та бүхэнд санал болгож байна.

Lateral Flow Test (LFT) шинжилгээний арга нь гадаргуугаас арчдас авах ба бүтээгдэхүүнд шинжилгээ хийж болох энгийн, түргэвчилсэн, хялбар арга юм. Bioavid эсвэл Rida Quick оношлууруудаас сонгож болно.

  • Гадаргуугийн шинжилгээ – Туузан оношлуураар гадаргуугаас арчдас аваад буфер уусмалд 5-10 минут дүрж шинжилгээний үр дүн гарна.
  • Бүтээгдэхүүний шинжилгээ – Дээжээ эктрактжуулаад буфер уусмал нэмээд 5-10 минутын дотор туузан оношлуурыг 5 минут дүрээд шинжилгээний үр дүнг уншина.

Давуу талууд:

  • Гадаргуу болон бүтээгдэхүүнээс шинжилгээ хийх бололцоотой.
  • Энгийн бөгөөд лабораторийн багаж хэрэгсэл шаардлагагүй.
  • Үр дүн хурдан гарна.

Ridascreen fast оношлуур нь ELISA зарчим дээр тулгуурласан байдаг.

Давуу талууд:

  • Шинжилгээний үр дүн тоон аргаар гарна.
  • Өндөр нарийвчлалтай шинжилгээний үр дүн /ppm/
  • Дээж бэлтгэхэд хялбар /20мин/, шинжилгээний хугацаа богино /3х10мин/
  • Шинжилгээний үр дүнг Rida soft Win програм ашиглан боловсруулж болно.

Surefood  Allergen оношлуурууд нь РСR аргаар шинжилгээ хийнэ.