Энзиматикийн шинжилгээний аргууд хүнсний шинжилгээнд өргөн хэрэглэгдэж олон улсын байгууллагуудаар /ISO/ шинжлэгдэн, баталгаажсан.

Шинжилгээнд ашиглагдаж буй өндөр цэвэршилтэй энзим нь комплекс матрицаас хүртэл бүтээгдэхүүний бүрэлдэхүүн хэсгийг богино хугацаанд, өвөрмөцөөр, өндөр нарийвчлалтай тодорхойлох боломжтой.

Хүнсэнд энзиматикийн шинжилгээ явуулах

  • Тэжээллэг чанар- D-глюкоз, D-фруктоз, лактоз, цардуул
  • Вино үйлдвэрлэл- алимны, сүүний хүчил, глюкоз/ фруктоз
  • Эрүүл мэндийн асуудал- холестерол, D-глюкоз, сахароз, D- сорбитол
  • Чухал бүрэлдэхүүн хэсэг- L-аскорбины хүчил / С витамин /
  • Хүнсний бохирдол- этанол, L- болон D- сүүний хүчил, цууны хүчил, глицерол
  • Хүнсний аюулгүй байдал – шоргоолжны хүчил, нитрат
  • Хүнсийг таних, ялгах – D-глюкоз, D-фруктоз, нимбэгний хүчил, изонимбэгний хүчил, L- алимны хүчил, глюконы хүчил, D- сорбитол, лактоз
  • Хүнсний нэмэлтээр өөр найрлага орлуулсан эсэхийг хянах – D- изонимбэгний хүчил, L- алимны хүчил, D-глюкоз / D-фруктозын харьцаа, сахароз, D- сорбитол, глицерол, D- глюконы хүчил г.м