Хүнсний бүрэлдэхүүн хэсэг

Хүнсний бүтээгдэхүүн олон төрлийн  нийлмэл орц, найрлагаас бүрдсэн байдаг. Орчин үед нэг хоол тэжээл  180 төрлийн орц найрлагаас бүрдэж болно гэсэн мэдээлэл байдаг. Хоол хүнсэнд агуулагдаж буй шим тэжээлийг дараах үндсэн хоёр хэсэгт хуваадаг.

  • Хүсний биед энерги үүсгэх
  • Хүний биед зайлшгүй шаардлагатай

Энерги үүсгэх шим тэжээлд өөх тос, нүүрс ус, уураг орно. Харин зайлшгүй шаардлагатай шим тэжээлд амин дэмүүд ( витаминууд), эрдэс бодисууд, органик хүчлүүд, стеринууд, глицерол, поливалент спиртүүд, замин амин болон тосны хүчлүүдийг нэрлэж болно.